ЗАДГАЙ БА БИТҮҮ ҮЕ
Нэг ба 2 үет үгийг задгай ба битүү үе гэж ангилан үеийн дөрвөн хэлбэрт хувааж уншдаг. Ингэж үгийг үеийн дөрвөн хэлбэрт хуваах нь нэг ба хоёр үет үгсийг төвөггүй уншиж сурахад ихээхэн дөхөм үзүүлдэг.
Задгай үе гэдэг нь тухайн үг эгшигээр төгсөж цагаан толгойн дуудлагаар дуудагдахыг хэлнэ. Үүнд: I ба IV үе хамаарна.
Битүү үед тухайн үг гийгүүлэгчээр төгсөж битүү үеийн дуудлагаар дуудагдана. Үүнд: II ба III үе хамаардаг.
Үеийн I ба IV хэлбэрт тухайн эгшиг задгай үеийн дуудлагаар II ба III хэлбэрт өөр өөрийн онцлогтой битүү үеийн авиагаар дуудагдна.
Тайлбар: Үгийг адагт орсон е-үсгийг хэзээ ч уншихгүй.
Эгшгээр төгссөн нэг ба II үет үг бологнийг задгай үеийн дуудлагаар уншдаг гэж ойлговол өрөөсгөл ойлголт болно. Өргөлтөд эгшгийг II буюу түүнээс дээш гийгүүлэгч хаан тусгаарлаж байвал задгай үед байсан ч битүү үеийн дуудлагаар дуудагдана. Жишээ нь:
Kettle
[‘ketl]-данх
Little
[litl]-бага
ledge
[sledз] -чарга
Judge
[dз/dз]-шүүх
Pickle
[‘pikl]- даршлах
БИТҮҮ ҮЕ БУЮУ ҮЕИЙН II ХЭЛБЭР
Нэг эгшигтэй үг гийгүүлэгчээр төгсөх юмуу түүний дараа 2-оос дээш гийгүүлэгч дараалан орсон бол БИТҮҮ ҮЕ гэнэ.Жнь: men [men]-эрэгтэйчүүд
БИТҮҮ
ҮЕ ДЭХ “E, O, U” ҮСГҮҮДИЙН ДУУДЛАГА
Е үсэг нь битүү үед [e] гэж монгол богино э авиатай төстэй боловч арай сунжруу дуудагдана. Энэ авиаг дуудахад хэлний үзүүр доод үүдэн шүдний хавьд байрлаж дунд этгээд нь урагш чиглэж өөдөө нугарна. Жнь: ten[ten]
O Англи хэлний О үсэг нь битүү үед [o] гэж дуудагдана. Ам нэлээд ан- гайж уруул дугуйрах боловч цорвойхгүй, хэлний үзүүр доод үүдэн шүднээс холдоно. Монгол хэлний о үсэгтэй төстэй. Жнь: not [not]-биш
U үсэг нь битүү үед [^] гэж дуудагдана. [^] авиаг дуудахад хэлний үзүүр доод буйлны ёроолд байрлаж уг нь үл мэдэг өөдөө болно. [^] авиаг монгол хэлний богино а шиг дуудна. but [b^t]-харин, up [^p]-дээрхи.
ҮЕИЙН III ХЭЛБЭР
[o:],
[э:] авиануудын дуудлага. Аливаа нэгэн эгшиг + R хэлбэртэй өргөлтөт үеийг ҮЕИЙН III ХЭЛБЭР гэнэ
Эгшиг + R нийлэмж нь доорхи тохиолдлуудад байна. Үүнд:
- Үгийн эхэнд: arm [a:m]-гар
- Үгийн дунд : bird [bэ:d]-шувуу
- Үгийн эцэст: her [hэ:]-тэр бүсгүйн, түүний.
No comments:
Post a Comment