Англи хэлний эгшиг үсэг
Эгшиг авиа нь дараах шинжүүдтэй.
1. Эгшгийг хэлэхэд уушгинаас гарах хийн урсгал ам ба хамрын хөндийгөөр дамжин гадагш гарахдаа өгүүлэхийн эрхтний ямар нэг саад хашилттай тохиолдохгүй сул чөлөөтэй урсан гардаг.
2. Эгшиг авиа нь дан дуунаас бүтнэ.
3. Эгшгийг өгүүлэхэд өгүүлэх эрхтний үйл ажилгаа ерөнхийдөө жигд байна.
4. Эгшгийн өгүүлэхэд гарц буй хийн урсгалын хүч гтйгүүлэгчийнхээс сул байна.
1.
Эгшгийг янз бүрийн өнгө аялгаар хэлж болох ба эгшиг нь үеийн орой болж, гийгүүлэгч нь үеийн зааг болдог.
Уушигнаас түрэгдэн гарч байгаа хийн урсгалын сулавтар түрэлт ямар ч саадтай тохиолдолгүй хэлний булчинг нийтэд нь чангаруулж дуу үүсгэн гарах авиаг эгшиг гэдэг. Эгшигийг өгүүлэхэд дуу авиа харилцан адилгүй оролцдог. Сонсохын талаас үзвэл эгшигийн дууны өндөр нам хүртэл ялгаатай байдаг. Иймд эгшигийг сонсохын талаас нь дууны өндөр намын ялгааны үүднээс их дуутай, бага дуутай, дунд зэргийн дуутай гэж ангилдаг. Англи хэл нь “a, e, o, I,
y, u, “ 6 эгшиг үсэгтэй бөгөөд эдгээрээс 20 төрлийн эгшиг авиа гардаг. Уушигнаас түрэгдэн гарч буй хийн урсгалын сулавтар түрэлт ямар ч саадтай тохиолдолгүй хэлний булчинг нийтэд нь чангаруулж дуу үүсгэн гарах авиаг эгшиг гэдэг.
Эгшиг авианы хэлэгдэх байдал:
1.
“ Æ ” Майлдаг “ай”
Хэлний үзүүрийн эгшиг. Хэлээ урагш нь сунгана. Доод шүдэнд шүргэдэг. Хэлний дунд хэсэг бага зэрэг нугаларч өгнө. Доод эрүү доош суусан байдалтай бөгөөд булчингийн хүчээр хийх шаардлагагүй.
2.
“е”
Амны урд хэсэгт гаргах авиа
Хэлээ урагш байрлуулна. Хэлний үзүүр үүдэн доод шүдний урд хэсэгт байрлах бөгөөд хэлний дунд хэсэг урагшаа дээш бага зэрэг нугаларсан байдалтай уруул бага зэрэг татагдаж шүд цухуйна.
3.
“ i ” Хэлний үзүүр доод шүдний угт байрладаг ба хэлний дунд хэсэг түүштэй шүргэлцэнэ. /үл мэдэг/ амны ангайлт хагас см-н зайтай уруулын хөдөлгөөн байхгүй зөвхөн хэлэндээ ачаалал өгнө.
4.
/ Ə/ Хэлний дундуур хэлэгдэх эгшиг, хэл урагшаагаа өргөгдөж бага зэрэг ангайсан байдалтай байна. Өргөлтгүй эгшиг юм. Үгийн төгсгөлд 2 гийгүүлэгчийн дунд урд орсоноосоо богино хэлбэрээр дуудагдана.
5.
/ ei / Тухайн эгшигийг хэлэхийн тулд амны хайрцгийг инээх гэж байгаа мэт болгож хэлнийхээ үзүүрийг доод шүдний угт байрлуулна. Хэлний дунд хэсгээс дээш өргөгдөнө. Тагнайд шүргэхгүй.
6.
/ Ʌ / Амны ангайлт дунд зэрэг. Хэлний арын хэсэг дээш өргөгдөнө. Ʌ- эгшиг богиноор дуудагдана.
7.
/ о / Амны ангайлт өргөн байдалтай уруул хөдөлгөөнгүй бөгөөд богино дуудагдана. Уруулын хэлбэр тойрог гаргасан маягтай.
8.
/ Y/ Амны хайрцгийг инээх гэж байгаа мэт байрлуулна. Хэл угаараа дээш өргөгдөнө. Энэхүү эгшиг нь бусад эгшигтэй нийлж хэрэглэгддэг.
А авиа 4 янзаар уншигддаг, эгшиг авиа гол төлөв олон янзаар буюу 2-4 янзаар дуудагддаг. Тэмдэглэдэг үсэг нь нэг харин олон янзаар дууддаг гэсэн үг.
Ø Битүү үе буюу г+э+г
Майлдаг а буюу ай хос эгшгийг богино огцом дуудахтай адил хэлэгдэнэ, хэл тагнайнд хүрэлгүй бага зэрэг хотойно. жишээ нь: map – майп – газрын зураг
Ø
Г+Э+Г+Э гэсэн бүтэцтэй үгэнд э болон и авиаг нийлүүлэн хэлнэ, хэлээ хөдөлгөлгүй урагш түрж уужим хэлнэ. ж: name нэим нэр
- үгийн өргөлтгүй үед монгол хэлний балархай Э буюу И эгшиг шиг дуудаж болно. Монгол хэлний үгийн өргөлт үгийн нэгдүгээр үедээ байдаг бол англи хэлий үгийн өргөлт 2 буюу 3 дугаар үедээ байж болдог. Үг хэлж дуудаж сурахдаа тухайн үгийн өргөлтийг тогтоох хэрэгтэй. ж: about э’баут тухай

Ø “B
“ монгол хэлний Б-тэй төстэй хэлнэ.
C е, i, у эгшгийн өмнө орвол С, үгийн эхэнд орвол К, ck гийгүүлэгч нийлбэл К гэж дуудна. ж: city сити хот, clock клок цаг
“D” монгол хэлний Д шиг
“E” – г+э+г буюу битүү тохиолдолд монгол хэлний Э буюу Е авиатай ойролцоо, хэлний үзүүрээ доод үүдэн шүдний ойролцоо байрлуулж хэлнэ. ж: bed бед ор
Г+Э тохиолдолд монгол хэлний урт И, ж: be бии байх
- балархай үед балархай и шиг дуудна ж: decide дисаид шийдэх
“ F” монгол хэлний Ф шиг
G a, o, u эгшгийн өмнө орвол монгол хэлний угийн Г шиг, хэлний угаа тагнайд тулган аажим буулган хэлнэ, ж: go гөү явах
- e, i, y эгшгийн өмнө орвол монгол хэлний ж-тэй төстэй, орос хэлний ж шиг зуунги, хэлний дунд хэсгээр өргөн, хэлний үзүүрийг тагнайнд шүргүүлэн дуудна.
“H” зарим үгэнд Х-тэй адилавтар хэлний угаа тагнайнд тулган, үзүр талаа наашлуулан огцохм дуудна ж: hack хайк хулгайлах, тонох
- зарим үгэнд огт дуудахгүй ж: hour ауэ цаг
I э+г+э бүтэцтэй үгэнд А ба И эгшгийн нийлэмж болгон, хэлний үзүүрээ доод үүдэн шүдэнд тулган амаа ангайж дуудна
- битүү буюу г+э+г тохиолдолд И-тэй адил богино дуудна. ж: lip лип уруул
“J “монгол хэлний Ж шиг хэлний үзүүрээ тагнайд тулган огцом доошлуулж завсраар нь дуудна. ж: job жоб ажил
“K” монгол хэлний К шиг, арай огцом, хэлний уг доош сууж, огцом хэлнэ. ж: kiss кис үнсэлт
“L “монгол хэлний Л шиг, хэлний үзүүрээ тагнайд тулгаж хэлнэ. ж: leg лэг хөл
“М” монгол хэлний М шиг, жимийсэн уруулаа оцгом дугуйруулан нээж хэлнэ. ж: meet миит уулзах
“N “Хэлний үзүүрийн Н шиг, хэлээ үүдэн шүдэнд тулган огцом татаж дуудна. fine фаин сайн

No comments:
Post a Comment