Үгсийн аймгууд
Хэлний харилцааны үндсэн нэгж болох бүтэц өгүүлбэрийн бүтэц дэх үгсийг үгийн сан, утгазүй, хэлзүйн онцлог шинжээр нь бүлэглэн ангилсныг үгсийн аймаг гэнэ. Үгсийг аймаглахдаа утгазүй, үгзүй, өгүүлбэрзүйн гурван үндсэн зарчим баримталдаг.
Үүнд:
1.Утгазүйн зарчим.Энэ
нь
хэлний
үгсийг
нэрлэн
тэмдэглэж
байгаа
ухагдахуун
ба
үгийн
сангийн
ерөнхий
утгыг
нь
харгалзан
ангилах
зарчим
юм.
Харин
өгүүлбэрийн
бүтэц
дэхь
бүх
үгсийг
ангилах
боломжгүй.
Өөрөөр
хэлбэл,
бие
даасан
утгагүй
үгсийг
ангилахад
учир
дутагдалтай.
2.Үгзүйн зарчим.
Энэ
нь
үгсийн
бүтэц,
хувилал,
хэл
зүйн
ямар
нэг
ай/
тоо,
тийн
ялгал,
цаг,
төлөв
гэх
мэт/-аар
бие
биеээсээ
ялгарах
шинжийг
нь
харгалзан
ангилах
зарчим
юм.
Үл
хувилах
үгсийг
ангилахад
учир
дутагдалтай.
3.Өгүүлбэрзүйн зарчим.
Энэ
нь
хэлний
үгс
өгүүлбэрт
ямар
гишүүний
үүрэг
гүйцэтгэж
байгааг
нь
харгалзан
ангилах
зарчим
юм.
Өгүүлбэрт
бие
дааж
гишүүн
болдоггүй
боловч
өгүүлбэрийн
доторх
үгсийг
холбох,
утга
санааг
дэлгэрүүлэн
чимэх
үүрэгтэй
туслах
үгсийн
онцлогийг
энэ
зарчмын
үүднээс
тодорхойлогдох
бэрхтэй
байдаг.
Хэлний
бүх
үгийг
энэ
гурван
зарчмын
аль
нэгийг
баримталж
бүрэн
төгс
ангилах
боломжгүй
юм.
Харин
аль
алиныг
нь
харгалзан
бүрэн
гүйцэд
аймаглах
боломжтой.
Хэл
бүр
бүтэц,хэв
шинжээрээ
өөр
өөрийн
өвөрмөц
онцлогтой
учраас
зарим
хэлний
/Энэтхэг
– Европ/
үгсийг
аймаглахад
үгзүйн
зарчим
чухал
байхад,
нөгөө
нэг
хэсэг
хэлний
/Хятад,
Вьетнам/үгсийг
аймаглахад
үгсийн
байр,
дэс
дараа
буюу
өгүүлбэрзүйн
зарчим
үндэс
нь
болох
жишээтэй.
Англи
хэл
нь
үгсийн
арван
аймагтай.
Үүнд:
- НЭР ҮГ
(The noun [naun]) teacher, pencil ... гэх
мэт
хүн
юмны
нэрийг
заасан
үгийг
хэлнэ.
Нэр
үгийг
толь
бичигт
англиар
n гэж
тэмдэглэдэг.
- ХАВСРАЛ НЭР
(The Adjective [эеdзiktiv])
old, large... гэх зэрэг
нэр
үгт
хавсарган
тухайн
нэр
үгийн
бэлэг
шинжийг
заадаг
үг
юм.
Толь
бичигт
a, adj гэж 2 янзаар
тэмдэглэдэг.
- ТӨЛӨӨНИЙ ҮГ
(The Pronoun ['prounaun]) I, we, you, she, he ...гэх
мэт
бусад
нэр
үгийг
орлон
төлөөлөн
заах
үг
болно.
Толь
бичигт
pron гэж тэмдэглэдэг.
- ТООНЫ НЭР
(The Numeral ['nju:mэrэl])
one, two, second ... гэх мэт
тоо
хэмжээ,
дэс
дарааг
заадаг
үг
юм.
Толь
бичигт
num гэж бичнэ.
- ҮЙЛ ҮГ
(The Verb ['vэ:b]) to study,
to work... гэх мэт
үйл
хөдлөлийг
заадаг
үг
болно.
Толь
бичигт
v гэж
тэмдэглэдэг
бөгөөд,
заримдаа
vt гэж
хураангуйлсан
нь
тийм
юмыг
тэгнэ,
ийм
юмыг
ингэнэ
гэсэншиг
юманд
хандсан
үйл
үг
буюу
хэл
зүйн
нэрээр
ТУСАХ
ҮЙЛ
ҮГ
(transitive verb [t ra:nsitiv vэ:b])
гэсэн
үг.
Мөн
заримдаа
vi гэж
бичсэн
байдаг
нь
дээрхийн
эсрэг
буюу
эс
тусах
үйл
үг
(intransitive verb [in'tra:nsitiv vэ:b
]) гэсэн
санааг
илэрхийлдэг.
- ДАЙВАР ҮГ
буюу
ҮЙЛ
ХАВСРАЛ
(The Adverb ['эеdvэ:b])
hard, very .. .гэх мэт
үйл
үг
хавсрал
нэр
зэрэгт
хавсран
орж
үйл
үг
зэргийнхээ
санааг
дэлгэр
болгодог
үг
дайвар
үгийн
тухай
дараагийн
хичээлээс
үзнэ
үү.
Толь
бичигт
adv гэж тэмдэглэдэг.
- ЯЛГАЦ ГИШҮҮН
(The Article ) a, an, the гурав юм.
Өмнө
үзсэн
бөгөөд
хойно
дэлгэрэнгүй
өгүүлнэ.
- УГТЛАГА ҮГ
(The Preposition [prepэ'zi~эn])
нэр
үгийн
зүйлийн
өмнө
нь
угтан
ороод
тухайн
нэрийн
зүйлээ
бусад
үг
хэллэг
болон
өгүүлбэр
дэх
үгстэй
холбон
өгдөг
of, for зэрэг юм.
Толь
бичигт
Prep гэж бичдэг.
- ХОЛБОО ҮГ
(The Conjunction [kэn'dз^nk~эn])
үг,
хэллэг
гишүүн
өгүүлбэр
зэргийг
холбож
өгдөг
and мэтийн үгийг
хэлдэг.
Толь
бичигт
Conj гэж тэмдэглэдэг.
- АЯЛАГА ҮГ (The
Interjection [i'ntэ'dзеk~эn])
Hello, ah, oh зэрэг айх,
гайхах
шагших
зэргийг
илтгэсэн
үг
юм.
Толь
бичигт
Interj гэж тэмдэглэдэг.
No comments:
Post a Comment