Thursday, January 19, 2017

Англи хэлний гийгүүлэгч

Англи хэлний гийгүүлэгч

Англи хэл нь  26 үсэгтэй.
Aa [ei]
Bb [bi:] Cc [si:] Dd [di:] Ee [i:] Ff [ef] Gg [di:]
Hh [eit] Ii [ai] Jj [dei:] Kk [kei] Ll [el] Mm [em] Nn [en]
Oo [ou] Pp [pi:] Qq [kju:] Rr [a:] Ss [es] Tt [ti:] Uu [ju:]
Vv [vi:] Ww [‘dabl ju:] Xx [eks] Yy [wai] Zz [zed]

Гийгүүлэгч авиаг дууны хөвчийн чангарал, сулралын байдлыг гол болгон дуутай ба дуугүй гэж ангилдаг.  Гийгүүлэгч авиаг хэлний урдуур хэлбэл зөөлөн, ардуур хэлбэл хатуу болчихдог.Жишээ нь: Бь, Бъ гэх мэт. Эгшиг авиа хэлний үзүүрээр хэлэгдвэл эм эгшиг, угаар хэлэгдвэл эр эгшиг гэж үздэг.

Дуутай гийгүүлэгч:
Өгүүлэхэд дууны хөвч чангарч дуу үүсгэх байдалд хэлэгдсэн гийгүүлэгчийг дуутай гийгүүлэгч гэнэ. Дуутай гийгүүлэгчийн хэлэхэд амьсгалын түрэлт, анир бага гардаг тул сул гийгүүлэгч ч гэж нэрлэдэг.
                                 
                            Англи хэлний дуутай гийгүүлэгч авиа:
                                              b,d,g,v,z,l,r,j,w,m,n,h
Дуугүй гийгүүлэгч:
Өгүүлэхэд дууны хөвч чангараагүй, бараг дуу гарахгүй, зөвхөн анир сонсогдон хэлэгдэх гийгүүлэгчийг дуугүй гийгүүлэгч гэнэ.

Англи хэлний дуугүй гийгүүлэгч авиа: p,t,k,f,s,
Дуугүй гийгүүлэгч хэлэхэд дууны хөвч чичрэхгүй бөгөөд амьсгалын түрэлт, анир их гарах тул чанга гийгүүлэгч гэдэг. Мөн түүнчлэн гийгүүлэгч авиаг хамжих, шүргэх, хамжин шүргэх гэж гурав хуваадаг.

Англи хэлний хамжих гийгүүлэгч:  m,n,p,b,t,d,k,g,
Англи хэлний шүргэх гийгүүлэгч:    f,v,s,z,r,z,j,

Англи хэлний гийгүүлэгч авиан ангилал
Гийгүүлэгч авиаг ангилахдаа хэд хэдэн зарчмыг мөрдлөг болгоно. Үүнд
1.      Бүтэх газраар
2.      Дуутай гийгүүлэгчээр нь
3.      Бүтэх аргаар
Гийгүүлэгч авиаг өгүүлэхэд өгүүлэхийн эрхтэнүүдээс хэл, уруул хоёр илүү оролцдог. Англи хэлний гийгүүлэгч авиаг бүтэх газраар нь ангилахдаа уруулын, хэлний гийгүүлэгч гэж ангилна.


Уруулын гийгүүлэгч:
Зарим гийгүүлэгчийг хэлэхэд уруул бусдаасаа илүү идэвхитэй оролцох тул уруулын гийгүүлэгч гэдэг. Уруулын гийгүүлэгчийг 2 уруулын, уруул шүдний гэж ангилдаг. Англи хэлнийВ” , “Р” , “Мгийгүүлэгч нь хоёр уруулын гийгүүлэгч гэдэг. Уруулын гийгүүлэгчийг 2 уруулын, уруул шүдний гэж ангилдаг. Уруул шүдний гийгүүлэгч ньf” “ vюм.
Хэлний гийгүүлэгч:
Тухайн гийгүүлэгчийг өгүүлэхэд идэвхитэй эрхтэн хэлний чухам аль хэсэгт илүү хөдөлж байгааг харгалзан хэлний урдуурхи, хэлний угийн гэж ангилна. Хэлний урдуурхи гийгүүлэгчийг өгүүлэхэд хэлний урд этгээдийн оролцох нь бас адилгүй байна. Англи хэлний эдгээр /d, t, th, /  гийгүүлэгчдийг хэлний урд хэсгийг нэлэнхүйд нь шүд тагнайд хамжуулж дуудна. Хэлний урдуурхи гийгүүлэгчид англи хэлний  d, t, g, j, n, s, c, l ,r  гийгүүлэгчийг хэлэхэд хэлний өмнөд этгээд идэвхитэй оролцож дээд шүд түшиж хамжина.
Хэлний дундуурхи гийгүүлэгч:
Тухайн гийгүүлэгчийг хэлэхэд хэлний дунд хэсэг идэвхитэй оролцдог бөгөөд тагнайд орйтоно. Англи хэлэнд хэлний урдуурхи гийгүүлэгчид: w, r, j  юм.
Хэлний угийн гийгүүлэгч :
Тухайн гийгүүлэгчийг хэлэхэд хэлний угийн хэсэг дээш өргөгддөг англи хэлний  I, h  юм. Эдгээрийг нэг ёсны хүүхэн хэлний гийгүүлэгч гэж хэлж болох юм.
Гийгүүлэгчийг дуутай болоод дуугүй гэж ангилах
Сонсгол зүйн талаас эгшиг бол дуут гийгүүлэгч, гийгүүлэгчийг өгүүлэхэд анир зонхилон оролцдог. Гийгүүлэгч авиаг дуутай дуугүй гэж ангилахдаа өгүүлэхийн идэвхитэй эрхтэн дууны хөвчийн үйл ажиллагааг гол болгодог. Үүнд зарим гийгүүлэгчийг өгүүлэхэд дууны хөвч дуу үүсгэх байдалтай байдаг. Ийм байдалд үүссэн гийгүүлэгчийг дуутай гийгүүлэгч гэнэ.
Англи хэлний дуутай гийгүүлэгчид:
/ b / , /d/, /g/, /ʤ / , /v/, /Ə/, /z/, /m/, /Ƞ/, /w/, /i/ , /r/ , /j/
Дуутай гийгүүлэгчийг хэлэхэд дууны хөвч чангараагүй буюу дуу үл гарах байдалд байдаг. Дуутай гийгүүлэгчийг хэлэхэд анир бага гарах тул сул гийгүүлэгч гэдэг. Жич: англи хэлнийsгийгүүлэгчийг хэлэхэд бараг дуу гарахгүй зөвхөн анир сонсогдоно.
Англи хэлэнд  /m/, /ʃ/ , /k/, /p/, /t/, /f/ зэрэг гийгүүлэгчийг хэлэхэд амьсгалын түрэлт анир их гардаг учир чанга гийгүүлэгч гэдэг. Ярианы урсгал явцад дэргэдэх гийгүүлэгчээс шалтгаалж дуутай гийгүүлэгч, дуугүй болох явдал бий. Мөн чанга гийгүүлэгч сул болох ч талтай.
Хамжих гийгүүлэгч:
Орчин цагийн англи хэлний зарим гийгүүлэгчийг хэлэхэд өгүүлэхийн 2 эрхтэн хамждаг. Ийм байдалд үүссэн гийгүүлэгчийг хамжих гийгүүлэгч гэдэг.  /b/, /d/, /t/, /g/, /f/, /m/, /n/, /Ƞ/,  гийгүүлэгчийг хэлэхэд дээд доод уруул /d/, /t/  хэлэхэд хэлний өмнө этгээд түүштэй хамжина.

Шүргэх гийгүүлэгч:
Өгүүлэхийн 2 эрхтэн орйтож хийн урсгал тэр завсараар шүргэж гарах гийгүүлэгчийг шүргэх гийгүүлэгч гэнэ. Англи хэлний /ʃ / , /s / хэлэхдээ хэлний үзүүр түүшид ойртож хийн урсгалаар завсар дагуу шүргэж гарна.


No comments:

Post a Comment