Англи хэлний үгийн хөг:
Англи хэлний үгийн хөг нь тухайн хэлээр ярилцагчийн ярианд аялгуу нэмж өгдөг. Иймээс хэл бүхэн өөрийн гэсэн аялгуутай байдаг. Бидний гаргаж буй авианы хөг аялгуу нь яг хөгжмийн нот шиг өгсөж, уруудаж байхаас гадна хүчтэй- сул, сул –хүчтэй, богино-урт гэх мэтчилэн янз янзын дууны хүчийг бий болгож байдаг. Энэхүү дуу авианы дээшлэх, доошлох хөдөлгөөн нь үгийн болоод ярианы хөг аяыг бий болгож байдаг. Хөг хийгээд аялгууны хүчээс хамаарч үгийн ижил болоод ялгаатай утгууд бий болж болдог. Энэ нь бидний мэдрэмжээс хамааралтай. Жич: баяр бахдал, гуниг гутрал, аз жаргал гэх мэт олон утгыг тод томруун харуулах хүчтэй байдаг. Англи хэлэнд 2 үндсэн хөг байдаг.
Уруудах хөг:
Өргөлт хөг 2 нь ямар нэгэн утга илэрхийлдэг. Ихэвчлэн сүүлийн үг, утга илэрхийлж байгаа хамгийн сүүлийн үгнүүд өргөлттэй байдаг. Таны хэлж буй үгийн төгсгөл нь уруудсан хөг аясыг гаргадаг. Ингэхдээ сүүлийн үгээ гулсуулах эсвэл өнгө аясыг шууд унагах гэсэн хэлбэртэй байж болно. Үүнийг хөгийн өсөлт- уналт хэмээдэг хэлний энэ үзэгдэл нь англи хэлэнд түгээмэл ажиглагддаг.
Өгсөх хөг:
Өгүүлэгч өгсөх хөгийг хэлж буй үгийнхээ төгсгөлд голдуу ашигладаг. Та хэн нэгнээс тийм эсвэл үгүй гэж хариулах асуулт асууж байгаа бол үгийн хөг огцом өгсөх буюу аажмаар дээшилнэ.
Анхаарах зүйлс:
-Авиа гаргах явц нь ярианд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Хэдийгээр олон суралцагсад үгийн зөв бичигдлийг санадаг ч тэдэнд авиаг зөв дуудах, сонсох бэрхшээл үргэлж байдаг. Иймээс үгийн гаргах авиаг зөв сонсох, хэлэх дадалтай болох хэрэгтэй.
- Өргөлтөт үеийг зүүн дээд талд нь таслал бичиж тэмдэглэнэ.Дээд таслал буюу орхицын арын үеийгбусдаас нь онцгойлон тод дуудна.
-Толь бичигт хагас өргөлтөт үеийг зүүн доод талд нь таслалаар тэмдэглэдэг.
No comments:
Post a Comment