Thursday, January 19, 2017

Англи хэлний авиа зүй

Англи хэлний авиан зүй
Англи хэл нь Герман Роман язгуурын хэлний бүлэгт хамаардаг нугархай хэл юмМонгол хэлэнд шинэ үг зөвхөн дагаврын аргаар бүтдэг бол англи хэлэнд дагаврын аргаас гадна  угтварын аргаар бүтэж болдог байна. Угтварын аргаар шинэ үг бүтдэг шинж бүхий хэлийг бид нугархай хэл хэмээн томьёолдог. Англи хэл хатуу авианаас зөөлөн рүү чиглэсэн өнгө аястай байдаг. Англи хэл нийт 26 үсэгтэй бөгөөд дангаараа болон өөр үсэгтэй нийлэмж үүсгэх үед нийтдээ 44 янзын авиаг гаргадаг гэж үздэг. Эдгээрээс 12 нь дан эгшиг авиа, 8 нь хос эгшиг авиа, 24 нь гийгүүлэгч авиа юм. Гэхдээ олон аялгуун дахь авиаг тооцвол Техас Калифорни, Масачусэтс, Нью-Йорк зэрэг 125 гаруй авиа бий хэмээн эрдэмтэд тооцоолдог. Англи хэлний 26 үсэгний 20 нь гийгүүлэгч 6 нь эгшиг үсэг болно.

Авианы шинжүүд:
Авиаг өтгөн шингэн гэж ангилдаг. Авианы өтгөн шингэн хэлбэлзлийн тоо ямар байхаас тодорхойлогдоно. Голдуу секундыг нэгж болгон авдаг. Авиаг удаан түргэн гэж ангилдаг. Авианы дуудлагуудын хугацаа харилцан адилгүй дуудагддаг. Эгшиг авиа болоод эгшигийн хос гийгүүлэгч, гийгүүлэгчийн нийлэмжээс удаан дуудагддаг.

Авианы өнгө:
Энэ нь үндсэн авианы хажуугаар нэмэлт авиа дагалдан хавсарч гаргахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл дууны хөвчийн чичрэлтэнд уруул, хэл, хүүхэн хэлний доргилт хамрын хөндийн оролцоо зэрэг нв нэмэлт авиа өгдөг.

Үүргийн талаас авиаг  судлах нь:
Авиалбарзүйн шинжлэх ухаанд авиалбар нь хоёр үндсэн үүрэгтэй гэж үздэг. Нэг талаас хэлний утга бүхий нэгж үг бүтээврийг бүтээх үүрэгтэй, нөгөө талаас эдгээрийг ялгах үүрэгтэй юм. Хэлний авиалбарын бүтэх үүрэг нь авианы сэлгэцээр, ялгах үүрэг нь авианы эсрэгцлээр илэрч болно. Авиалбар үгийн утгыг дангаар ялгахгүй, өөрөөр хэлбэл утга ялгахад шууд оролцохгүй, харин үг бүтээврийн авианы бүрхүүлийг ялгаснаар утга ялгахад дам оролцдог үүрэгтэй юм.

Хэлний авианы байгууллыг төрөл бүрийн аргаар судалж болно. Авиазүйн судалгааны аргыг:


А. Шууд ажиглан судлах арга
  • Тодорхойлох арга
  • Түүхэн үүднээс харьцуулан судлах арга
  • Зэрэгцүүлэн судлах арга
  • Бүтэц судлалын арга
  • Тооны арга
  • Автомат анализын аргууд оруулж судалгаа хийдэг.
Б. Туршилт судалгааны арга гэж ангилдаг.
  • Тагнайн зураг судлалын арга
  • Рентген зураг судлалын арга
  • Кино зураг рентгений арга
  • Асуулт байцаалтын арга
  • Авиаг сонсолзүйн үүднээс судалдаг кимограф, осцилограф зэрэг багаж бий.

Авиазүйн ухаанд хэлний авиаг судлах нь
1. Сонсол зүйн талаас
2. Өгүүлэхийн талаас
3. Үүргийн талаас авч судална.

Сонсол зүйн талаас судлах нь:
Ямар нэг дуу үүсгэгчийн тусламжаар агаарын орчин хэлбэлзэх нь физикийн талаас авиаг тайлбарлахын үндэс болдог. Чичрэн хөдөлж байгаа бие агаарыг хөдөлгөөнд оруулж янз бүрийн хэмжээний хэлбэлзэл үүсгэдэг. Дуу үүсгэгчийн нөлөөгөөр агаар хөдөлгөөнд орж үүссэн авианы нэг хэлбэлзэл нь долгилох байдлаар дам дамаа хэлбэлзэн хөдлөх бөгөөд энэ нь хөгжмийн утас хэлбэлзэх, эсвэл усанд чулуу хаяхад долгилон хөдөлдөгтэй төстэй. Өөрөөр хэлбэл усанд чулуу хаяхад төвөөс үүссэн олон цагираг хүрээ томрон томорсоор замхран алга болдогтой адил юм. Хүний сонсох эрхтэнд авианы хэлбэлзлийг хүлээн авах дээд доод хязгаар гэж бий. Өөрөөр хэлбэл хүний чих нь 20-20000 герцийн давтамжтай авианы хэлбэлзлийг хүлээн авах чадвартай. 20000 герцээс илүү давтамжтай авиаг ультра авиа гэдэг. Нэгж хугацаанд хэлбэлзэж байгаа тоог хэлбэлзлийн давтамж гэнэ. Хэлбэлзлийн давтамжийн нэгжийг герц /гц/ гэдэг. 1 секундэд 1 удаа хэлбэлзэхийг 1 герц гэнэ. Физикийн шинжлэх ухаанд цахилгаан соронзон долгионыг нээсэн Германы эрдэмтэн Герцийн нэрээр нэрлэсэн байна. Авианы хэлбэлзэл жигд , зохицол бүхий хэмнэлээр гарвал дуу буюу сонсголонт авиа үүснэ. Сонсголонт авианд хүний яриа, бугын урамдах, шувууны жиргэлт, хөгжмийн аялгуу, шиврээ бороо, зөөлөн салхины дуу зэргийг оруулж болно.
Харин авианы хэлбэлзэл жигд бус, хэмнэлгүй гарвал анир буюу шуугиан үүсдэг. Үүнд гуаглаж хашгирах, орилж чарлах, гасалж гингэнэх, хяхтнан чахрах зэргийг оруулна.
Хэлний авиа үүсэхэд өгүүлэхийн эрхтэн түүний дотроос дууны хөвч зонхилох үүрэгтэй байдаг. Өгүүлэхийн эрхтний хүчдэлээр үүссэн агаарын хэлбэлзэх хөдөлгөөн хүний сонсох эрхтэнд хүртэхийг сонсол зүйн үүднээс авиа гэнэ. Хүний өгүүлэхийн эрхтэн болох дууны хөвч нэгэн хэм чичрэн хөдлөхөд дуу үүсдэг. Харин уруул, хэл зэрэг өгүүлэхийн эрхтэн саад учруулснаас анир үүсдэг. Эгшиг авиа зонхилон дуунаас бүтэж байхад чанга дуугүй гийгүүлэгч авиа дан анираас бүтдэг.

Сонсолзүйд:
1. Давтамж
2. Эрчимжилт
3. Өгүүлэх хугацаа гэсэн шинжүүд байна. Үүнтэй уялдаж сонсолзүйн үүднээс авианы шинж гарч ирнэ.

Сонсолзүйн үүднээс авианд:
1. Авианы өндөр нам /высота/
2. Авианы хүч буюу чанга сул (сила или громкость)
3. Авианы урт богино (длительность)

4. Авианы өнгө (тембр) гэсэн шинжүүд бий.

No comments:

Post a Comment