Үгийн үе , үеийн бүтэц
Англи хэлний эгшиг авиа нь бие дааж үе бүтээдэг. Мөн m,n,l хамрын гийгүүлэгчид нь b,v,p зэрэг дуутай гийгүүлэгчдийн дараа үгийн эцэст орсон тохиолдолд үе бүтээнэ. Жнь: Seven [se/vn]. Үгэнд орсон эгшиг үсгийн тоон дээр үндэслэн англи үгсийг нэг, хоёр бо лон олон үет гэж хуваадаг. Жнь: а) Нэг үет үг: no [nou]-үгүй, but[b^t] -харин. б) Хоёр үет үг: doctor [dok/tэ]-эмч, table [tei/bl]-ширээ в) Олон үет үг: difficult [di/fi/kэlt]- хүнд хэцүү.
Үеийн өргөлт
Үгийн үеүдийг бусдаас нь онцгойлон өргөж илүү тод дуудахыг ӨРГӨЛТ гэнэ. Англи хэлний үгийн өргөлтийг галигт дэд [,] ба гол ['] өргөлтийг ийм дүрсээр тэмдэглэдэг бөгөөд уг тэмдэглэгээг өргөлттэй үеийнх нь өмнө тавьдаг. Жнь:
October
[ok'toubэ] Англи үгс гол төлөв нэгдүгээр үедээ өргөлттэй байдаг.
Үг
Галиг
Academic
- [,œkэ’demik]-энэ үгэнд дэд ба гол өргөлт хоёул байна.
Жич: ‘horrible
Жич: ‘horrible
Эхний
үгэн дээр өргөлт нь “О” дээр байна, харин дараах үгийн өргөлт “I” дээр байгааг анхаарна уу. Хэрэв та horrific үгийг эхний үг хэлсэн шигээ О дээр өргөлттэйгээр хэлвэл таныг "ямар муухай дуудлагатай хүн бэ" гэж бодож магадгүй.
Гурван үетэй believe /be’lieve/ гэдэг үгийн өргөлт хоёрдахь үе дээр бууж байна. Эхний үе дээр нь өргөлт тавиад 'believe гэж хэлбэл таныг be leave гэх хоёр үг хэлэв үү гэж бодоод ойлгохгүй байх болов уу.
Хэлэх үгнийхээ өргөлтийг мэдэж аваад тус үгийг дахин дахин давтаж хэлэх нь чухал байдаг. Өөрөө өөртөө хэлж чихэндээ хоногшуулсныхаа дараа англи хэлнийхээ багшаар дахин хэлүүлж сайн сонс. Дараа нь радио, телевизээр ярьж байгаа хүмүүсийн үг ярианаас сурсан үгээ ялгаж, сонсч чадаж байгаа бол тус үгийг хэл яриандаа хэрэглэх цаг нь болсон байна гэж бодож болно.
Галигт оноосон нэрийг “улс орон, газар нутаг, муж, уул ус, гол мөрөн, хүний овог нэр ...” жижиг үсгээр галиглан бичнэ. Жишээ нь:
Mongolia
[mon’gouliэ]-Монгол улс
Nile
river[,nail’rivэ]-Нил мөрөн
Himalayas
[,himэ’leiэz] –Гималай нуруу гэх мэт.
Давхарласан 2 гийгүүлэгчийн нэгийг нь хасаж ганц авиагаар галиглана. Жишээ нь:
Boss
[bos]-дарга, kiss [kis]- үнсэх, bill[bil] -тооцоо,tall[tol] –өндөр.
НЭГ ҮЕТ ҮГИЙН ЭГШИГИЙН ДУУДЛАГА
Нэг үет үгийн эгшиг үсгийн дуудлага нь уг эгшигийн үгэнд орсон байрлалаас их шалтгаалдаг. Иймээс эгшгийн үгэнд орсон байрлалаар нь үеийг 4- н хэлбэрт хувааж болно.Ингэж үеийг ангилах нь эгшиг, түүний нийлэмжийг дуудаж сурахад ихээхэн дөхөм болно.
I. а) Задгай үе буюу үеийн I хэлбэр: гийгүүлэгч + эгшиг
б) Хагас задгай үе: эгшиг + гийгүүлэгч (к-аас бусад) + Е
в) Эгшгээр төгссөн буюу дан гийгүүлэгчтэй үеийг ЗАДГАЙ ҮЕ гэнэ.
б) Хагас задгай үе: эгшиг + гийгүүлэгч (к-аас бусад) + Е
в) Эгшгээр төгссөн буюу дан гийгүүлэгчтэй үеийг ЗАДГАЙ ҮЕ гэнэ.
- Битүү үе буюу үеийн II хэлбэр: эгшиг + нэг буюу хэд хэдэн гийгүү лэгч. Гийгүүлэгчээр төгссөн юмуу 2 ба түүнээс дээш гийгүүлэгч дараалан орсон бол БИТҮҮ ҮЕ гэнэ.
- Үеийн III хэлбэр: эгшиг + R
- Үеийн IY хэлбэр: эгшиг + R + E. Задгай ба хагас задгай үед бүх эгшгүүд цагаан толгойнхоо нэрээр дуудагдана.
No comments:
Post a Comment