Friday, January 20, 2017

Бүтээвэр үгийг бүтээх нь


Бүтээвэр үгийг бүтээх нь
Хэлний үндсэн нэгжүүдийг их нэгж буюу өгүүлбэр, цогцолбор, бага нэгж буюу бүтээвэр, үг гэж ангилдаг. Үүнээс бүтээвэр нь юмын бүтэх утгыг, үг нь нэрлэх, үглэх утгыг илэрхийлэх бөгөөд өгүүлбэр, цогцолбор нь төгс утга санааг илэрхийлнэ.
 Хэлний хөгжлийн нэн эртний энэ үзэгдлийн ул мөр монгол хэлний язгуур үгийн бүтэц, ялангуяа анхдагч үе бүтээврийн бүтцэд уламжлагдан ирсэн байна.
Монгол хэлний үгийн бүтцийн үндсэн нэгжийг бүтээвэр гэнэ. Бүтээвэр түүний байрлал, бүтэц, утга, үүргийг судлах хэл шинжлэлийн салбар ухааны бүтээвэр зшй гэдэг зүй гэдэг. Бүтээвэр гэдэг нь үгийн бүтэцийн цааш үл задрах хамгийн бага утгат хэсэг бөгөөд түүнд үгийн язгуур, залгавар угтвар, оруулбар, дагавар, нөхцөл, хамаруулан авч үздэг.Үгийн утгат хэсгээр салах нийлэх ёсыг үгийн бүтэц гэнэ. Жнь: эрдэм-тэн, ажил-чин Монгол үгийн бүтцэд оролцож байгаа бүтээвэрүүд нь тогтсон байр нарийн дэс дараатай байна. Монгол үгийн бүтээвэрүүд нь: язгуур+дагавар+нөхцөл гэсэн ерөнхий байр дараалалтай байна.
Үгийн язгуур
Тухайн үгний хамгийн гол ерөнхий утгыг хадгалсан цааш утгат хэсэг болон задрахгүй үгийн бүтэцийн эхэнд байрлах цөм хэсгийг язгуур гэнэ.
Язгуурыг

идэвхтэй

Идэвхгүй хэмээн ангилдаг.

Үг бүтээх ба үндэс үсгэх дагаврын өмнө тохииолдож гадаад хэлбэрээрэээ үүсмэл биш үг үндэстэй тохирох язгуурыгидэвхтэй язгуургэнэ.

Үгийн бүтэцэд зөвхөн үг бүтээх дагаврын өмнө тохиолдох язгуурыг идэвхгүй язгуур гэнэ. Ө/х: Ямар нэг үг бүтээх дагавар авахгүйгээр утга нь тодорхойгүй, нэр, үйлийн хувиллын үндэс болж чадахгүй язгуурыгидэвхгүй язгуургэнэ.

Үгийн үндэс
Ямар нэгэн дагавар нөхцөл авч чадах үгийн бүтцийн хэсгийн үндэс гэнэ. Өөрөөр хэлбэлл: үндэс гэдэг нь ямар нэгэн залгавар авч үг бүтээх ба хувилгах эсвэл байгаа хэлбэрээрээ үг холбох үүрэгтэй үгийн бүтцийн нэг хэсэг юм. Жнь: чих+вч, тарь+аа+чин
Үндэс нь ганц язгуур, язгавар дагавар хоёр хэд хэд дагавраас тус тус бүтэж болно. Жнь: тээ+вэр+ийн, хөдөл+мөр+чин үндсийг үг бүтээх үндэс үг хувилгах үндэс үгийн сагийн үндэс хэлзүйн үндэс гэж тус тус ангилна.
Дагавар
Үгийн язгавар үндсэнд залгаж гинэ үг бүтээх үүрэгтэй залгавар бүтээврийг дагавар гэнэ. Ажил+л=ажилла Дагавар нь үг бүтээх үндэс үүсгэх үүрэгтэй. Тарь+аа=тариа дагавар нь язгуурын дараа нөхцөлийн өмнө байрлана. Жнь: үйл+д+вэр+ийн Үг бүтээх дагаварыг бүтцээр нь: энгийн , нийлмэл гэж 2 ангилна. Салангид бүтээвэр болон үл задрах дагаварыг энгийн бүтэцтэй дагавар гэнэ. Жнь: давсал-гэдэг үгийнл бүтээвэр цаашид үл задрах тул энгийн бүтэцтэй дагавар байна. Цаашид хэд хэдэн бүтээвэр болон задрах 2 буюу түүнээс дээш бүтээвэр нийлж нэг дагавар болсныг нийлмэл бүтэцтэй дагавар гэнэ. Жнь: элсэрхэг-гэдэг үгийн рх+г гэсэн хоёр бүтээвэр болон нийлж нэг дагавар болсон тул нийлмэл бүтэцтэй дагавар болно.


Нөхцөл
Үгийн язгуур ба үндсэнд залгаж шинэ үг бүтээхгүй зөвхөн уул үгээ хувиргах хийсвэр харьцаа заах үүрэгтэй залгавар бүтээврийг нөхцөл гэнэ. Жнь:ах+ын хонь+той
Бүх нөхцөлийг чухам ямар үндсэн залгахаар нь:
А: нэрийн нөхцөл Б: үйлийн нөхцөл гэж ангилна. Нэрийн нөхцөлд: нэрийн тоо, тийн ялгал, хамаатуулах Үйлийн нөхцөлд:үйлийн байдал үйлийн төгөсгөх / цагаар заах , захирах хүсэх/ холбох /тодотгон холбох, нөхцөлдүүлэн холбох / нөхцөлүүд ордог.Нөхцөл гол төлөв хэлзүйн үгийн үндсийн дараа орж голдуу үгийн бүтэцийн эцийн туйл болно.

Язгуур бүтээвэр :
Үгийнхээ гол утгыг хадгаланцааш утгат хэсэг болон задрахгүйүгийн эхэнд байрлах хэсгийг үгийнязгуур гэнэ. Тухайлбал үзвэр, хагар,гэдгэр гэсэн үгүүдэд орсон үз,хага, гэд гэсэн утгат хэсгүүд ньязгуур бүтээвэр болно.



No comments:

Post a Comment